Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ

Хөдөлмөрийн харилцааАлбан ёсны загвар

Ажил олгогч болон ажилтан ажлыг байгууллагын байранд бус, зайнаас буюу гэрээсээ эсвэл өөр тохиролцсон байршлаас гүйцэтгэх нөхцөлийг зохицуулахад ашиглана. Гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, цалин хөлс, харилцаа холбоо, мэдээллийн нууцлал, техник хэрэгслийн ашиглалт болон талуудын эрх, үүргийг тусгана.

Хэнд тохиромжтой вэ? Ажилтнаа гэрээсээ болон өөр байршлаас цахимаар ажиллуулах хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгж болон ажил олгогчдод тохиромжтой.

Талбаруудыг онлайнаар бөглөж, нөгөө талдаа илгээнэ. Талууд баталсны дараа тоон гарын үсгээр зурж баталгаажуулна.

Гэрээний бүтэц, заалтууд

6 бүлэг, 81 заалт. «____» — гэрээ үүсгэхдээ бөглөх талбар.

Нэг.Нийтлэг үндэслэл

  • Гэрээний зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнийг зайнаас ажиллуулахад үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулахад оршино.
  • Зайнаас ажиллах ажилтан нь ажил олгогчтой тохиролцсон ажил үүргийг зайнаас цахим сүлжээгээр байнга гүйцэтгэх бол энэхүү гэрээг баримтална. Хэрэв ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр хэсэгчлэн /долоо хоногийн тодорхой өдрүүдэд/ гүйцэтгэх бол энэхүү гэрээг тухайн нөхцөл байдалд тохируулан, хөдөлмөрийн гэрээнд хавсаргаж болно.
… өөр 7 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Хоёр.Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл

  • Ажил олгогч нь ажилтантай түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ.
  • Ажилтан нь ____ (аж ахуйн нэгж, байгууллагын нэр)-ын ____ (бүтцийн нэгжийн нэр) ____ ажлын байр/албан тушаалд ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
… өөр 6 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Гурав.Гэрээний нэмэлт нөхцөл

  • Зайнаас ажиллах хугацаа ____ сар ____ өдөр байна. /ажилтан ямар хугацаанд гэрээсээ ажиллахыг он сар өдрөөр эсвэл долоо хоног бүрийн тохиролцсон өдрөөр тодорхой бичнэ
  • Ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэл, долоо хоногийн ердийн ажлын цаг, долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар болон өдөрт ажиллах илүү цагийн хязгаарыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндсэн нөхцөлийг үндэслэл болгоно.
… өөр 5 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Дөрөв.Талуудын эрх, үүрэг

  • Ажил олгогч дараах үндсэн эрхтэй:
  • ажилтантай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох;
  • Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах, заавар, зөвлөмж өгөх;
  • ажилтныг шагнаж урамшуулах;
  • Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:
  • Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээ, энэхүү хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
  • Ажил олгогч нь ажилтны ажлын байрны тодорхойлолтыг гарган өгч танилцуулах;
  • гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, байгууллагад мөрдөгдөж байгаа цалин хөлсний тогтолцоо журмыг ажилтанд мэдээлэх;
… өөр 40 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Тав.Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох

  • Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгоно.
  • Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ажилтны санаачилгаар, уг хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар тус тус цуцална.
… өөр 5 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Зургаа.Бусад нөхцөл

  • Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Энэхүү гэрээний нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна.
  • Хөдөлмөрийн гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах, дуусгавар болох явцад үүссэн маргааныг хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш. Гэрээ байгуулахын өмнө нөхцөлүүдийг өөрийн нөхцөл байдалд тохируулж, шаардлагатай бол хуульчаар хянуулна уу.