Туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ

Хөдөлмөрийн харилцааАлбан ёсны загвар

Ажил олгогч болон ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг эхлүүлж, ажилтны тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангаж байгаа эсэхийг туршилтын хугацаанд үнэлэхэд ашиглана. Гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, туршилтын хугацаа, цалин хөлс, ажлын нөхцөл болон талуудын эрх, үүргийг тусгана.

Хэнд тохиромжтой вэ? Шинээр ажилтан авч, тухайн ажлын байранд тохирох эсэхийг хуульд заасан хугацаа, нөхцөлийн дагуу үнэлэх хүсэлтэй ажил олгогч, байгууллагад тохиромжтой.

Талбаруудыг онлайнаар бөглөж, нөгөө талдаа илгээнэ. Талууд баталсны дараа тоон гарын үсгээр зурж баталгаажуулна.

Гэрээний бүтэц, заалтууд

6 бүлэг, 72 заалт. «____» — гэрээ үүсгэхдээ бөглөх талбар.

Нэг.Нийтлэг үндэслэл

  • Энэхүү гэрээний зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтныг ажилд авахад тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулахад үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулахад оршино.
  • Гэрээ нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжид нийцсэн байна.
… өөр 4 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Хоёр.Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл

  • Ажил олгогч нь туршилтаар ажиллах ажилтантай түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ.
  • Ажилтан нь ____ (аж ахуйн нэгж, байгууллагын нэр)-ын ____ (бүтцийн нэгжийн нэр) ____ ажлын байр/ албан тушаалд ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. Ажлын байрны тодорхойлолтыг энэхүү гэрээнд хавсаргана.
… өөр 4 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Гурав.Гэрээний нэмэлт нөхцөл

  • Ажилтанд олгох нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг хууль болон аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтантай адил байна.
  • Ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэл, долоо хоногийн ердийн ажлын цаг, өдөрт болон долоо хоногт ажиллах илүү цагийн дээд хязгаарыг тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийг үндэслэнэ.
… өөр 3 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Дөрөв.Талуудын эрх, үүрэг

  • Ажил олгогч дараах үндсэн эрхтэй:
  • ажилтантай байгуулсан байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох
  • Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах, заавар, зөвлөмж өгөх;
  • ажилтныг шагнаж урамшуулах;
  • Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:
  • Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээ, энэхүү хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
  • ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг гарган өгч танилцуулах;
  • гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, байгууллагад мөрдөгдөж байгаа цалин хөлсний тогтолцоо журмыг ажилтанд мэдээлэх;
… өөр 41 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Тав.Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох

  • Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгоно.
  • Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ажилтны, 80 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар тус тус цуцална.
… өөр 2 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Зургаа.Бусад нөхцөл

  • Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Энэхүү гэрээний нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна.
  • Хөдөлмөрийн гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах, дуусгавар болох явцад үүссэн маргааныг хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш. Гэрээ байгуулахын өмнө нөхцөлүүдийг өөрийн нөхцөл байдалд тохируулж, шаардлагатай бол хуульчаар хянуулна уу.