Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ
Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил гүйцэтгүүлэхэд байгуулна. Гэрээнд гэрээний хугацаа, үндсэн цалин, урамшуулал, ашгаас олгох хувь, ажилтанд шилжүүлэх эд хөрөнгө, хариуцлага болон ажил олгогч гэрээг цуцлах нэмэлт үндэслэлийг тусгана.
Хэнд тохиромжтой вэ? Гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтныг ажиллуулах өмчлөгч, компани, байгууллагад тохиромжтой.
Талбаруудыг онлайнаар бөглөж, нөгөө талдаа илгээнэ. Талууд баталсны дараа тоон гарын үсгээр зурж баталгаажуулна.
Гэрээний бүтэц, заалтууд
6 бүлэг, 77 заалт. «____» — гэрээ үүсгэхдээ бөглөх талбар.
Нэг.Нийтлэг үндэслэл
- Энэхүү гэрээний зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дүгээр зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай гэрээ байгуулан ажиллуулахад үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулахад оршино.
- Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжид нийцсэн байна.
Хоёр.Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл
- Ажил олгогч нь ажилтантай түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ.
- Ажилтан нь ____ (аж ахуйн нэгж, байгууллагын нэр)-ын ____ (бүтцийн нэгжийн нэр) ____ ажлын байр/албан тушаалд ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Гурав.Гэрээний нэмэлт нөхцөл
- Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаа ____ сар ____ хоног байна.
- Ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэнэ.
Дөрөв.Талуудын эрх, үүрэг
- Ажил олгогч дараах үндсэн эрхтэй:
- ажилтантай байгуулсан байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох;
- Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах, заавар, зөвлөмж өгөх;
- ажилтныг шагнаж урамшуулах;
- Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:
- Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээ, энэхүү хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
- ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг гарган өгч танилцуулах;
- гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, байгууллагад мөрдөгдөж байгаа цалин хөлсний тогтолцоо журмыг ажилтанд мэдээлэх;
Тав.Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох
- Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгоно.
- Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ажилтны санаачилгаар цуцална.
Зургаа.Бусад нөхцөл
- Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Энэхүү гэрээний нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна.
- Хөдөлмөрийн гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах, дуусгавар болох явцад үүссэн маргааныг хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш. Гэрээ байгуулахын өмнө нөхцөлүүдийг өөрийн нөхцөл байдалд тохируулж, шаардлагатай бол хуульчаар хянуулна уу.