Иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээ
Иргэн ажил олгогч болон ажилтан хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг албан ёсоор тохиролцож, эрх, үүргээ тодорхойлоход ашиглана. Гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажиллах нөхцөл, ажлын цаг, цалин хөлс, амралт болон талуудын хүлээх хариуцлагыг тусгана.
Хэнд тохиромжтой вэ? Гэрийн үйлчлэгч, асрагч, жолооч болон бусад ажилтныг хувиараа авч ажиллуулах хүсэлтэй иргэдэд тохиромжтой. Гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн харилцаанд хамаарах хууль тогтоомжийн шаардлагыг мөрдөнө.
Талбаруудыг онлайнаар бөглөж, нөгөө талдаа илгээнэ. Талууд баталсны дараа тоон гарын үсгээр зурж баталгаажуулна.
Гэрээний бүтэц, заалтууд
6 бүлэг, 69 заалт. «____» — гэрээ үүсгэхдээ бөглөх талбар.
Нэг.Нийтлэг үндэслэл
- Гэрээний зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48, 49, 69 дүгээр зүйл, 50.1.5-д заасны дагуу ажил олгогч нь тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэхээр ажил олгогч иргэн нь иргэн (ажилтан)-тэй харилцан тохиролцон ажиллуулахад үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулахад оршино.
- Гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээнд тавигдах шаардлагыг хангасан байна.
Хоёр.Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл
- Ажил олгогч нь ажилтантай түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ.
- Ажил олгогч нь ажилтны нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцаж, аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байрны нөхцөлөөр хангана.
Гурав.Гэрээний бусад нөхцөл
- Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндсэн нөхцөлийг сайжруулан ажилтны ажил үүргийн онцлогийг харгалзан ажил, амралтын цаг, илүү ажиллах цагийн хязгаарыг харилцан тохиролцож болно.
- Ажилтны цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин хөлс тогтоох, олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг баримтална.
Дөрөв.Талуудын эрх, үүрэг
- Ажил олгогч дараах үндсэн эрхтэй:
- ажилтантай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох;
- Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү гэрээнд заасан ажил үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах, заавар, зөвлөмж өгөх;
- ажилтныг шагнаж урамшуулах;
- Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:
- Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
- гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, мэдээлэх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид байх нөхцөлөөр хангах;
Тав.Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох
- Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгоно.
- Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ажилтны санаачилгаар, уг хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар тус тус цуцална.
Зургаа.Бусад нөхцөл
- Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Энэхүү гэрээний нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна.
- Хөдөлмөрийн гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах, дуусгавар болох явцад үүссэн маргааныг хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш. Гэрээ байгуулахын өмнө нөхцөлүүдийг өөрийн нөхцөл байдалд тохируулж, шаардлагатай бол хуульчаар хянуулна уу.