Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ
Хөдөлмөрийн харилцааАлбан ёсны загвар
Ажил олгогч болон ажилтан ажил үүргээ ажил олгогчийн байранд бус, гэрээсээ гүйцэтгэх нөхцөлийг тохиролцоход ашиглана. Гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, цалин хөлс, ажлын хэрэгсэл, мэдээллийн нууцлал болон талуудын эрх, үүргийг тусгана.
Хэнд тохиромжтой вэ? Ажилтнаа гэрээс нь ажиллуулах хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгж болон ажил олгогчдод тохиромжтой.
Талбаруудыг онлайнаар бөглөж, нөгөө талдаа илгээнэ. Талууд баталсны дараа тоон гарын үсгээр зурж баталгаажуулна.
Гэрээний бүтэц, заалтууд
6 бүлэг, 72 заалт. «____» — гэрээ үүсгэхдээ бөглөх талбар.
Нэг.Нийтлэг үндэслэл
- Гэрээний зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтан нь ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр газарт, гэрээсээ, эсхүл өөрийн сонгосон байршилд ажил олгогчийн эсхүл өөрийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил олгогчийн удирдлага, хяналтын доор ажил үүрэг гүйцэтгэж цалин хөлс авахаар ажил олгогчтой тохиролцон гэрээсээ ажиллахад үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулахад оршино.
- Гэрээ нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжид нийцсэн байна.
Хоёр.Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл
- Ажил олгогч нь ажилтантай түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ.
- Ажилтан нь ____ (аж ахуйн нэгж, байгууллагын нэр)-ын ____ (бүтцийн нэгжийн нэр) ____ ажлын байр/албан тушаалд ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Гурав.Гэрээний нэмэлт нөхцөл
- Ажилтны цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин хөлс тогтоох, олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баримтална.
- Ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэнэ.
Дөрөв.Талуудын эрх, үүрэг
- Ажил олгогч дараах үндсэн эрхтэй:
- ажилтантай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох;
- Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах, заавар, зөвлөмж өгөх;
- ажилтныг шагнаж урамшуулах;
- Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:
- Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээ, энэхүү хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
- ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг гарган өгч танилцуулах;
- гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, байгууллагад мөрдөгдөж байгаа цалин хөлсний тогтолцоо журмыг ажилтанд мэдээлэх;
Тав.Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох
- Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгоно.
- Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ажилтны санаачилгаар, уг хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар тус тус цуцална.
Зургаа.Бусад нөхцөл
- Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Энэхүү гэрээний нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна.
- Хөдөлмөрийн гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах, дуусгавар болох явцад үүссэн маргааныг хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш. Гэрээ байгуулахын өмнө нөхцөлүүдийг өөрийн нөхцөл байдалд тохируулж, шаардлагатай бол хуульчаар хянуулна уу.