Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээ

Хөдөлмөрийн харилцааАлбан ёсны загвар

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч онолын мэдлэгээ ажлын байран дээрх дадлагатай хослуулан ур чадвар эзэмших харилцааг ажил олгогч, ажилтан, сургалтын байгууллага гурван тал тохиролцоход ашиглана. Гэрээнд сургалтын хөтөлбөр, суралцах хугацаа (гурав хүртэл жил), удирдагч ажилтан, цалин, сургалтын байгууллагын тэтгэлэг болон талуудын эрх, үүргийг тусгана.

Хэнд тохиромжтой вэ? Мэргэжлийн сургалтын байгууллагатай хамтран суралцагчийг ажлын байрандаа дагалдуулан сургах ажил олгогч, байгууллагад тохиромжтой.

Талбаруудыг онлайнаар бөглөж, нөгөө талдаа илгээнэ. Талууд баталсны дараа тоон гарын үсгээр зурж баталгаажуулна.

Гэрээний бүтэц, заалтууд

6 бүлэг, 77 заалт. «____» — гэрээ үүсгэхдээ бөглөх талбар.

Нэг.Нийтлэг үндэслэл

  • Энэхүү гэрээний зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, онолын мэдлэгийг практик дадлагатай хослуулах, ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор ажил олгогч, дагалдан суралцах ажилтныг дагалдуулан ажиллуулахад үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулахад оршино.
  • Гэрээ нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжид нийцсэн байна.
… өөр 6 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Хоёр.Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл

  • Ажил олгогч нь ажилтантай түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ.
  • Ажилтан нь ____ (аж ахуйн нэгж, байгууллагын нэр)-ын ____ (бүтцийн нэгжийн нэр) ____ ажлын байранд ____ ажилтны удирдлага дор ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
… өөр 15 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Гурав.Гэрээний нэмэлт нөхцөл

  • Дагалднаар ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг хууль болон аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтантай адил байна.
  • Ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэнэ.
… өөр 1 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Дөрөв.Талуудын эрх, үүрэг

  • Ажил олгогч дараах үндсэн эрхтэй:
  • ажилтантай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох;
  • Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах, заавар, зөвлөмж өгөх;
  • ажилтныг шагнаж урамшуулах;
  • Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:
  • Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээ, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
  • ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг гарган өгч танилцуулах;
  • гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, байгууллагад мөрдөгдөж байгаа цалин хөлсний тогтолцоо журмыг ажилтанд мэдээлэх;
… өөр 34 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Тав.Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох

  • Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгоно.
  • Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ажилтны санаачилгаар, уг хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар тус тус цуцална.
… өөр 2 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Зургаа.Бусад нөхцөл

  • Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
  • Гэрээнд талууд тохирч нэмэлт өөрчлөлт оруулахдаа цахимаар гурван хувь үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээнд хавсаргана. Гэрээнд талуудын оруулсан нэмэлт өөрчлөлт нь гэрээний үндсэн нөхцөлтэй адил хүчин төгөлдөр байна.
… өөр 1 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш. Гэрээ байгуулахын өмнө нөхцөлүүдийг өөрийн нөхцөл байдалд тохируулж, шаардлагатай бол хуульчаар хянуулна уу.