Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ
Ажилтан мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага эзэмших зорилгоор ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэхэд ашиглана. Гэрээнд дагалдан ажиллах хугацаа, гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлс, сургаж дадлагажуулах нөхцөл болон талуудын эрх, үүргийг тусгана.
Хэнд тохиромжтой вэ? Шинээр ажилтан авч сургаж дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх зорилготой ажил олгогч, байгууллагад тохиромжтой.
Талбаруудыг онлайнаар бөглөж, нөгөө талдаа илгээнэ. Талууд баталсны дараа тоон гарын үсгээр зурж баталгаажуулна.
Гэрээний бүтэц, заалтууд
6 бүлэг, 76 заалт. «____» — гэрээ үүсгэхдээ бөглөх талбар.
Нэг.Нийтлэг үндэслэл
- Энэхүү гэрээний зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулахад үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулахад оршино.
- Гэрээ нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжид нийцсэн байна.
Хоёр.Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл
- Ажил олгогч нь дагалднаар ажиллах ажилтантай түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ.
- Ажилтан нь ____ (аж ахуйн нэгж, байгууллагын нэр)-ын ____ (бүтцийн нэгжийн нэр) ____ ажлын байранд ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Гурав.Гэрээний бусад нөхцөл
- Дагалднаар ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг хууль болон аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтантай адил байна.
- Дагалднаар ажиллаж буй ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадал, ур чадвар, мэргэжлийн түвшин зэргийг харгалзан харилцан тохиролцож тогтооно.
Дөрөв.Талуудын эрх, үүрэг
- Ажил олгогч дараах үндсэн эрхтэй:
- ажилтантай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн цуцлах, дуусгавар болгох, цаашид тухайн ажлын байранд ажиллуулах бол хөдөлмөрийн гэрээ байгуулах;
- Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах, заавар, зөвлөмж өгөх;
- ажилтныг шагнаж урамшуулах;
- Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:
- Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээ, энэхүү хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
- ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг гарган өгч танилцуулах;
- гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, байгууллагад мөрдөгдөж байгаа цалин хөлсний тогтолцоо журмыг ажилтанд мэдээлэх;
Тав.Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох
- Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгоно.
- Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ажилтны санаачилгаар, 80 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар тус тус цуцална.
Зургаа.Бусад нөхцөл
- Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
- Гэрээнд талууд тохирч нэмэлт, өөрчлөлт оруулахдаа цахимаар хоёр хувь үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээнд хавсаргана. Гэрээнд талуудын оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний үндсэн нөхцөлтэй адил хүчин төгөлдөр байна.
Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш. Гэрээ байгуулахын өмнө нөхцөлүүдийг өөрийн нөхцөл байдалд тохируулж, шаардлагатай бол хуульчаар хянуулна уу.