Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ
Хөдөлмөрийн харилцааАлбан ёсны загвар
Ажил олгогч болон ажилтан ажлын бүтэн бус цагийн хуваариар хөдөлмөр эрхлэх нөхцөлөө тохиролцоход ашиглана. Гэрээнд ажиллах цагийн хуваарь, гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлс, амралт болон талуудын эрх, үүргийг тусгана.
Хэнд тохиромжтой вэ? Ажилтныг ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгж болон ажил олгогчдод тохиромжтой.
Талбаруудыг онлайнаар бөглөж, нөгөө талдаа илгээнэ. Талууд баталсны дараа тоон гарын үсгээр зурж баталгаажуулна.
Гэрээний бүтэц, заалтууд
6 бүлэг, 72 заалт. «____» — гэрээ үүсгэхдээ бөглөх талбар.
Нэг.Нийтлэг үндэслэл
- Гэрээний зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ажилтантай тохиролцсоны дагуу ажлын бүтэн бус цагаар ажиллуулахад үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулахад оршино.
- “Ажлын бүтэн бус цагийн ажилтан” гэж ажлын бүтэн цагаар ажиллаж байгаа ажилтнаас бага цагаар ажиллаж байгаа ажилтныг ойлгоно.
Хоёр.Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл
- Ажил олгогч нь ажилтантай түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ.
- Ажилтан нь ____ (аж ахуйн нэгж, байгууллагын нэр)-ын ____ (бүтцийн нэгжийн нэр) ____ ажлын байр/ албан тушаалд ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Гурав.Гэрээний бусад нөхцөл
- Ажилтны цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин хөлс тогтоох, олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баримтална.
- Ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг мэдэгдэнэ.
Дөрөв.Талуудын эрх, үүрэг
- Ажил олгогч дараах үндсэн эрхтэй:
- ажилтантай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох;
- Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах, заавар, зөвлөмж өгөх;
- ажилтныг шагнаж урамшуулах;
- Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:
- Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээ, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
- ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг гарган өгч танилцуулах;
- гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, байгууллагад мөрдөгдөж байгаа цалин хөлсний тогтолцоо журмыг ажилтанд мэдээлэх;
Тав.Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох
- Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгоно.
- Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ажилтны санаачилгаар, уг хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар тус тус цуцална.
Зургаа.Бусад нөхцөл
- Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Энэхүү гэрээний нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна.
- Хөдөлмөрийн гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах, дуусгавар болох явцад үүссэн маргааныг хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш. Гэрээ байгуулахын өмнө нөхцөлүүдийг өөрийн нөхцөл байдалд тохируулж, шаардлагатай бол хуульчаар хянуулна уу.