Гэрээ цуцлах тохиролцоо
Аль ч төрлийн өмнө байгуулсан гэрээг талууд харилцан тохиролцож хугацаанаас нь өмнө цуцлахад зориулсан ерөнхий загвар. Цуцлах өдөр, талуудын хоорондын тооцоо, эд хөрөнгө ба баримт бичиг буцаах, нууцлал зэрэг үргэлжлэн хүчинтэй үүрэг, шаардлагаас харилцан татгалзах сонголтыг Иргэний хуульд нийцүүлэн тусгана. Хөдөлмөрийн гэрээг цуцлахад энэ загварыг БҮҮ ашигла — «Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож цуцлах гэрээ» загварыг (Хөдөлмөрийн тухай хууль) ашиглана.
Талбаруудыг онлайнаар бөглөж, нөгөө талдаа илгээнэ. Талууд баталсны дараа тоон гарын үсгээр зурж баталгаажуулна.
Гэрээний бүтэц, заалтууд
5 бүлэг, 30 заалт. «____» — гэрээ үүсгэхдээ бөглөх талбар.
- Нэг талаас ____ (регистр: ____, хаяг: ____) (цаашид "Тал 1" гэх)-ыг төлөөлж ____ ____, нөгөө талаас ____ (регистр: ____, хаяг: ____) (цаашид "Тал 2" гэх)-ыг төлөөлж ____ ____ нар (цаашид хамтад нь "Талууд" гэх) ____-ны өдөр байгуулсан ____ дугаартай "____" (цаашид "Үндсэн гэрээ" гэх)-г Монгол Улсын Иргэний хуулийн 189.1, 240.1.5-д заасныг үндэслэн, харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцлах тухай энэхүү тохиролцоо (цаашид "Энэхүү тохиролцоо" гэх)-г байгуулав.
Нэг.Гэрээг цуцлах
- Талууд Үндсэн гэрээг ____-ны өдрөөс (цаашид "Цуцлах өдөр" гэх) эхлэн харилцан тохиролцож цуцалж, Үндсэн гэрээгээр үүссэн үүргийн харилцааг дуусгавар болгов.
- Гэрээг цуцлах шалтгаан: ____
Хоёр.Тооцоо
- Талуудын хоорондын тооцоо: ____
- Талууд дараах тооцоог хийнэ (тооцоо бүрэн хийгдсэн бол хамаарахгүй): № | Төлөх Тал | Төлбөрийн агуулга | Дүн (төгрөг) | Төлөх эцсийн хугацаа; 1 | ____ | ____ | ____ | ____; 2 | ____ | ____ | ____ | ____; 3 | ____ | ____ | ____ | ____
Гурав.Эд хөрөнгө, баримт бичиг буцаах
- Тал бүр Үндсэн гэрээний дагуу нөгөө Талаас хүлээн авсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, баримт бичиг, мэдээлэл (цахим хэлбэрийнхийг оролцуулан)-ийг Цуцлах өдрөөс хойш ____ хоногийн дотор буцааж өгнө.
- Буцааж өгөх эд хөрөнгө, баримт бичгийн жагсаалт: ____
Дөрөв.Үргэлжлэн хүчинтэй үүрэг
- Үндсэн гэрээ цуцлагдсан нь Талуудыг түүгээр хүлээсэн нууцлалын үүргээс чөлөөлөхгүй. Нууцлалын үүрэг Үндсэн гэрээнд заасан хугацаанд, хэрэв заагаагүй бол Цуцлах өдрөөс хойш ____ жилийн хугацаанд үргэлжилнэ.
- Үндсэн гэрээний ____ дахь заалтаар хүлээсэн, мөн дараах үүрэг Цуцлах өдрөөс хойш ч хүчинтэй хэвээр байна:
- гүйцэтгэсэн ажил, нийлүүлсэн бараанд олгосон баталгаат хугацааны болон доголдол арилгах үүрэг;
- оюуны өмчийн эрх, түүнийг ашиглах эрхтэй холбоотой үүрэг;
- хувь хүний мэдээллийг хамгаалах, устгах үүрэг;
Тав.Бусад
- Энэхүү тохиролцоо Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Энэхүү тохиролцоо нь Үндсэн гэрээний салшгүй хэсэг бөгөөд Үндсэн гэрээгээр хүлээсэн үүргийг дуусгавар болгох, тооцоо хийх үндэслэл болно.
- Үндсэн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, эсхүл нотариатаар гэрчлэгдсэн хэлцэл бол энэхүү тохиролцоог мөн адил журмаар гэрчлүүлж, гэрээ цуцлагдсаныг холбогдох бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээг Талууд хамтран авна (Иргэний хуулийн 42.4, 43.2.3).
Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш. Гэрээ байгуулахын өмнө нөхцөлүүдийг өөрийн нөхцөл байдалд тохируулж, шаардлагатай бол хуульчаар хянуулна уу.