Ажилд томилох тухай тушаал
Бичиг баримт Байгууллагын баримт бичиг
Байгууллагын эрх бүхий удирдлага ажилтныг тодорхой ажлын байранд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах, туршилтын хугацаа, цалин болон хэрэгжилтийг хариуцах албан тушаалтныг тогтоох тушаал. Хөдөлмөрийн тухай хуульд (2021) нийцүүлсэн, байгууллага ганцаараа тоон гарын үсэг зурна.
Талбаруудыг онлайнаар бөглөж, нөгөө талдаа илгээнэ. Талууд баталсны дараа тоон гарын үсгээр зурж баталгаажуулна.
Гэрээний бүтэц, заалтууд
0 бүлэг, 6 заалт. «____» — гэрээ үүсгэхдээ бөглөх талбар.
- Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1, 48.1, 49.1-д заасныг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг болон ____ үндэслэн ТУШААХ нь:
- ____ (регистрийн дугаар: ____)-ийг ____ өдрөөс эхлэн ____-ийн ____-ын ажлын байранд томилж, түүнтэй ____ хөдөлмөрийн гэрээ байгуулсугай.
- Ажилтны сарын үндсэн цалинг ____ төгрөгөөр тогтоож, нэмэгдэл, урамшууллыг хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын цалин хөлсний журмын дагуу олгосугай.
- Ажилтантай хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 48.1-д заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулж нэг хувийг ажилтанд өгөх, ажлын байрны тодорхойлолтыг мөн хуулийн 43.2.2-т заасны дагуу баталгаажуулж өгөх, ажилтныг ажил эхлэхээс өмнө энэхүү тушаал болон хөдөлмөрийн дотоод журамтай танилцуулж, танилцсан тухай ажилтны гарын үсэг (тоон гарын үсэг)-ийг авах, ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасны дагуу бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг ____-д даалгасугай.
- Энэхүү тушаалыг байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан тоон гарын үсгээр (хуулийн этгээдийн цахим тамгаар) баталгаажуулсан бөгөөд Цахим гарын үсгийн тухай хуулийн 6.3-т заасны дагуу тоон гарын үсэг нь бичмэл гарын үсэгтэй адил хүчинтэй.
Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш. Гэрээ байгуулахын өмнө нөхцөлүүдийг өөрийн нөхцөл байдалд тохируулж, шаардлагатай бол хуульчаар хянуулна уу.