Гарын үсэг зурах программ — утас, компьютероор тоон гарын үсэг зурах

Тоон гарын үсгийн программыг хаанаас татах, гэрээ баримтад утсаараа (G-Sign апп) эсвэл компьютер дээр токеноор хэрхэн гарын үсэг зурахыг алхам алхмаар тайлбарлав.

Шинэчилсэн: 2026-10-02

Тоон гарын үсгээ гэрээ, баримтад зурах хоёр арга бий: утсаараа эсвэл компьютер дээр токеноор. Аль нь танд тохирохыг доорх хүснэгтээс харна уу.

Утсаар (G-Sign апп)Токеноор (смарт карт)
Хэнд тохиромжтойИргэн, хувь хүнБайгууллага, ажилтан
Юу хэрэгтэйG-Sign апп суулгасан утасТокен эсвэл иргэний үнэмлэх + engui-sign desktop апп
Утсанд апп суулгахШаардлагатай (G-Sign)Шаардлагагүй
Компьютерт программ суулгахШаардлагагүйШаардлагатай
Үйлдлийн системЯмар ч хөтөчWindows, macOS, Linux

Тоон гарын үсэг хараахан байхгүй бол эхлээд тоон гарын үсэг авах заавар-ыг үзнэ үү.

1. Утсаараа — G-Sign аппаар гарын үсэг зурах

Утсаар зурах нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын G-Sign гар утасны апп-аар дамждаг. Утсандаа G-Sign аппыг суулгаад, АТМ эсвэл киоскоос хэвлэж авсан QR кодыг аппаараа уншуулж идэвхжүүлсэн байх ёстой (идэвхжүүлэх заавар). isign-ийг компьютер эсвэл утасны хөтчөөс шууд ашиглах тул компьютерт нэмэлт программ суулгахгүй.

  1. isign-д нэвтэрч, гарын үсэг зурах гэрээгээ нээнэ.
  2. Гарын үсэг зурах аргаас "Мобайл утас"-ыг сонгоно.
  3. Утасны дугаараа оруулж, "Мобайлаар гарын үсэг зурах" товч дарна.
  4. Утсан дахь G-Sign апп-д гарын үсгийн хүсэлт ирнэ. Хөтөч дээр утсанд очсон хүсэлтийн бичвэр харагдах тул тохирч байгааг шалгаад G-Sign аппаараа баталгаажуулна.

"Утасны дугаар бүртгэгдээгүй эсвэл буруу" гэсэн алдаа гарвал G-Sign-д бүртгэлтэй дугаараа оруулсан эсэхээ шалгана уу. Gsign-ийг УБЕГ-ын салбар, киоск, банкны АТМ-аас үнэгүй авч болно (дэлгэрэнгүй).

2. Компьютер дээр токеноор — тоон гарын үсгийн программ

Токен (смарт карт)-той ажиллахын тулд компьютер дээрээ engui-sign тоон гарын үсгийн программ (desktop апп) суулгана. Апп нь хөтөч болон таны токены хооронд холбогч болж ажиллах бөгөөд Gsign, Tridum, Monpass, Newcompass зэрэг олгогчийн токеныг нэг л апп-аар дэмжинэ.

Апп нээгдэхэд "Холбоотой төхөөрөмжүүд" хэсэгт компьютерт залгасан токен, карт уншигчууд олгогчийн нэртэйгээ харагдана — жишээ нь Tridum-ын USB токен, эсвэл карт уншигчид хийсэн иргэний үнэмлэх. Иргэний үнэмлэхийн чипэнд Gsign байршсан бол карт уншигчаар компьютер дээрээс шууд зурах боломжтой.

engui-sign desktop апп: Tridum-ын USB токен болон карт уншигчид хийсэн иргэний үнэмлэх холбогдсон байдал. Ногоон тэмдэг нь төхөөрөмж бэлэн гэсэн үг.

Апп татах

  • Windows
  • macOS — нэг universal апп: Intel болон Apple Silicon (M1, M2, M3, M4…) Mac хоёуланд ажиллана
  • Linux

Гарын үсэг зурах алхам

  1. Татсан аппаа суулгаж, нээнэ. Гарын үсэг зурах үед апп нээлттэй байх ёстой.
  2. Токеноо компьютерт залгана, эсвэл иргэний үнэмлэхээ карт уншигчид хийнэ. Апп дээр төхөөрөмж ногоон тэмдэгтэй харагдах ёстой.
  3. isign-д нэвтэрч, гэрээгээ нээгээд "Смарт карт / Токен" аргыг сонгоно.
  4. "Смарт карт ачаалах" товч дарж, гэрчилгээгээ сонгоно.
  5. Шаардлагатай бол токены ПИН кодоо оруулж гарын үсэг зурна.

Апп суулгасны дараа хуудас токеныг танихгүй байвал хуудсаа refresh хийгээд "Смарт карт ачаалах"-ыг дахин дарна уу. ПИН код тань isign-ийн серверт хэзээ ч ирэхгүй.

Олон хүний гарын үсэг

Нэг гэрээнд олон хүнийг урьж болно. Та гэрээ үүсгэхдээ оролцогчдоо нэр, регистрээр нь хайж нэмэхэд тэд тус бүр өөрт тохирох аргаар — утсаар эсвэл токеноор — гарын үсгээ зурна. Хэн, хэзээ зурсан бүртгэл гэрээнд хадгалагдана.

Зурсан гарын үсгээ шалгах

Гарын үсэг зурсан PDF баримтын гарын үсэг хүчинтэй эсэхийг гарын үсэг шалгах хуудсаар үнэгүй шалгана. Шалгалт юуг хардаг талаар энэ нийтлэлээс уншина уу.

Түгээмэл асуулт

Гэрээгээ тоон гарын үсгээр баталгаажуулах уу?

isign дээр гэрээ үүсгэж, талуудаа урьж, тоон гарын үсгээр хэдхэн минутад зуруулна.

Бусад заавар

Иргэний тоон гарын үсэг хэрхэн авах вэ — заавар

Тоон гарын үсгийг төрөөс үнэгүй (G-Sign) эсвэл Tridum, Monpass, New Compass зэрэг тусгай зөвшөөрөлтэй олгогчоос хэрхэн авах, ямар бичиг баримт хэрэгтэйг алхам алхмаар тайлбарлав.

Тоон гарын үсэг ба цахим гарын үсэг — ялгаа, хуулийн хүчинтэй байдал

Цахим гарын үсэг (e-signature) ба тоон гарын үсэг (digital signature) юугаараа ялгаатай, аль нь бичмэл гарын үсэгтэй адил хүчинтэй болохыг Цахим гарын үсгийн тухай хуулиар тайлбарлав.

PDF баримтын тоон гарын үсэг хүчинтэй эсэхийг хэрхэн шалгах вэ

Гэрээ, албан бичгийн тоон гарын үсэг жинхэнэ эсэх, баримт өөрчлөгдөөгүй, гэрчилгээ хүчинтэй байсныг хэрхэн шалгахыг тайлбарлав. isign дээр үнэгүй шалгана.

docx.gov.mn — Албан бичиг солилцооны дундын систем гэж юу вэ

docx.gov.mn (DocX) нь төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн системүүдийг холбож албан бичиг солилцдог дундын систем. Хэн ашигладаг, тоон гарын үсэг хэрхэн оролцдогийг тайлбарлав.