Тээврийн хэрэгсэл худалдах гэрээ

Худалдаа, нийлүүлэлт

Хувь хүн эсвэл байгууллага өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг бусдад худалдахад зориулсан гэрээ. Тээврийн хэрэгслийн мэдээлэл, үнэ, төлбөрийн хэлбэр, хүлээлгэн өгөх акт, өмчлөх эрх шилжүүлэх бүртгэл, талуудын баталгаа ба хариуцлагыг тусгана.

Талбаруудыг онлайнаар бөглөж, нөгөө талдаа илгээнэ. Талууд баталсны дараа тоон гарын үсгээр зурж баталгаажуулна.

Гэрээний бүтэц, заалтууд

9 бүлэг, 36 заалт. «____» — гэрээ үүсгэхдээ бөглөх талбар.

  • Нэг талаас ____ (регистр: ____, хаяг: ____) (цаашид "Худалдагч" гэх), нөгөө талаас ____ (регистр: ____, хаяг: ____) (цаашид "Худалдан авагч" гэх) нар Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн энэхүү гэрээг харилцан тохиролцож байгуулав.

Нэг.Гэрээний зүйл

  • Худалдагч өөрийн өмчлөлийн доор дурдсан тээврийн хэрэгслийг (цаашид "Тээврийн хэрэгсэл" гэх) Худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, Худалдан авагч түүнийг хүлээн авч, гэрээнд заасан үнийг төлөхтэй холбогдсон харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
  • Тээврийн хэрэгслийн үндсэн мэдээлэл: Үзүүлэлт | Мэдээлэл; Марк, загвар | ____; Үйлдвэрлэсэн он / Монголд орж ирсэн он | ; Улсын дугаар | ____; Арлын дугаар (VIN) | ____; Хөдөлгүүрийн дугаар, багтаамж | ____; Өнгө | ____; Явсан зам (км) | ____; Тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаар | ____
… өөр 1 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Хоёр.Худалдагчийн баталгаа ба тээврийн хэрэгслийн байдал

  • Худалдагч нь Тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд түүнийг захиран зарцуулах бүрэн эрхтэй болохыг баталж байна.
  • Тээврийн хэрэгсэл гэр бүлийн дундын өмч, эсхүл бусадтай дундаа өмчлөх эд хөрөнгө бол Худалдагч бусад өмчлөгчийн худалдахыг зөвшөөрсөн бичгийн зөвшөөрлийг (Иргэний хуулийн 108.4) гэрээнд хавсаргана. Тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөх эрх, барьцаа (хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлд бүртгэгдсэн барьцаа орно), битүүмжлэл, хураалт, шүүхийн маргаан, түрээс, лизинг болон гуравдагч этгээдийн бусад эрхээр хязгаарлагдаагүй болохыг Худалдагч баталж байна.
… өөр 4 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Гурав.Үнэ, төлбөрийн нөхцөл

  • Тээврийн хэрэгслийн үнэ ____ (үсгээр: ____) төгрөг байна.
  • Төлбөрийг дараах байдлаар төлнө: ____ Урьдчилгаа ____ төгрөг, үлдэгдэл ____ төгрөг.
… өөр 2 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Дөрөв.Хүлээлгэн өгөх, өмчлөх эрх шилжүүлэх

  • Худалдагч Тээврийн хэрэгслийг ____-ний өдөр ____ хүлээлгэн өгч, талууд хүлээлгэн өгөх, хүлээн авах акт үйлдэж гарын үсэг зурна. Актад тээврийн хэрэгслийн гадаад байдал, явсан зам, түлшний түвшин, дагалдах хэрэгсэл, хүлээлгэн өгсөн баримт бичгийг тэмдэглэнэ.
  • Хүлээлгэн өгөх үед Худалдагч Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүр, техникийн үзлэгийн болон бусад холбогдох баримт бичгийн эх хувийг Худалдан авагчид шилжүүлнэ.
… өөр 3 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Тав.Талуудын эрх, үүрэг

  • Худалдагч дараах үүрэгтэй: Тээврийн хэрэгслийг гэрээнд заасан хугацаанд, бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгөх; Өмчлөх эрх шилжүүлэх бүртгэлд шаардлагатай баримт бичиг бүрдүүлж, биечлэн оролцох; Тээврийн хэрэгслийн талаарх үнэн зөв мэдээлэл өгөх.
  • Худалдан авагч дараах үүрэгтэй: Гэрээнд заасан үнийг хугацаанд нь төлөх; Тээврийн хэрэгслийг хүлээн авч, акт үйлдэх; Өмчлөх эрх шилжүүлэх бүртгэлийг хугацаанд нь хийлгэх.
… өөр 1 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Зургаа.Гэрээний хариуцлага

  • Худалдан авагч төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй дүнгийн ____%-иар алданги төлнө.
  • Худалдагч Тээврийн хэрэгслийг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй, эсхүл бүртгэлд оролцохоос зайлсхийсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн ____%-иар алданги төлнө.
… өөр 2 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Долоо.Гэрээ цуцлах

  • Талууд харилцан тохиролцож гэрээг цуцалж болно.
  • Нэг тал гэрээний үндсэн үүргээ ноцтой зөрчсөн, түүнийг бичгээр мэдэгдсэнээс хойш ____ хоногийн дотор арилгаагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.
… өөр 1 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Найм.Маргаан шийдвэрлэх

  • Гэрээтэй холбоотой маргааныг талууд эв зүйгээр, харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
  • Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд маргааныг: ____

Ес.Бусад зүйл

  • Энэхүү гэрээ талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно. Хуульд заасан, эсхүл бүртгэлийн байгууллагаас шаардсан тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр болно.
  • Гэрээнд нэмэлт, өөрчлөлтийг талууд бичгээр харилцан тохиролцож оруулна.
… өөр 3 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш. Гэрээ байгуулахын өмнө нөхцөлүүдийг өөрийн нөхцөл байдалд тохируулж, шаардлагатай бол хуульчаар хянуулна уу.