Хүлээлгэн өгөх, хүлээн авах акт
Худалдаа, нийлүүлэлт
Худалдах, худалдан авах, түрээсийн (хөлслөх) эсвэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу эд хөрөнгө, ажлын үр дүнг хүлээлгэн өгч, хүлээн авсныг баталгаажуулах ерөнхий акт. Үндсэн гэрээний мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, тоолуурын заалт, бичиг баримт ба түлхүүр, илэрсэн доголдол болон тайлбартай эсвэл тайлбаргүй хүлээн авсан эсэхийг тэмдэглэнэ.
Талбаруудыг онлайнаар бөглөж, нөгөө талдаа илгээнэ. Талууд баталсны дараа тоон гарын үсгээр зурж баталгаажуулна.
Гэрээний бүтэц, заалтууд
6 бүлэг, 23 заалт. «____» — гэрээ үүсгэхдээ бөглөх талбар.
- Нэг талаас ____ (регистр: ____, хаяг: ____, байгууллага бол төлөөлж ____ ____) (цаашид "Хүлээлгэн өгөгч" гэх), нөгөө талаас ____ (регистр: ____, хаяг: ____, байгууллага бол төлөөлж ____ ____) (цаашид "Хүлээн авагч" гэх) нар доор дурдсан гэрээний дагуу эд хөрөнгө (ажлын үр дүн)-ийг хүлээлгэн өгч, хүлээн авсныг баталгаажуулж энэхүү актыг үйлдэв.
Нэг.Акт үйлдэх үндэслэл
- Энэхүү актыг талуудын хооронд ____-ний өдөр байгуулсан "____" (№ ____) (цаашид "Гэрээ" гэх)-ний дагуу үйлдэв. Акт нь Гэрээний салшгүй хэсэг байна.
- Хүлээлгэн өгөх үндэслэл: ____
Хоёр.Хүлээлгэн өгсөн эд хөрөнгө
- Хүлээлгэн өгөгч дараах эд хөрөнгө (ажлын үр дүн)-ийг Хүлээн авагчид хүлээлгэн өгөв: № | Нэр, тодорхойлолт (марк, загвар, серийн/бүртгэлийн дугаар) | Тоо хэмжээ | Байдал / тайлбар; 1 | ____ | ____ | ____; 2 | ____ | ____ | ____; 3 | ____ | ____ | ____; 4 | ____ | ____ | ____; 5 | ____ | ____ | ____; 6 | ____ | ____ | ____; 7 | ____ | ____ | ____; 8 | ____ | ____ | ____
- Хүлээлгэн өгөх үеийн тоолуур, хэмжүүрийн заалт: Тоолуур / үзүүлэлт | Заалт; ____ | ____; ____ | ____; ____ | ____
Гурав.Хүлээлгэн өгсөн бичиг баримт, түлхүүр
- Эд хөрөнгийн хамт дараах бичиг баримтыг хүлээлгэн өгөв:
- өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ;
- техникийн паспорт, баталгааны хуудас, ашиглалтын заавар;
- гүйцэтгэлийн зураг, техникийн баримт бичиг;
- ____ ширхэг түлхүүр, карт, удирдлага (____) хүлээлгэн өгөв.
Дөрөв.Эд хөрөнгийн байдал, илэрсэн доголдол
- Талууд эд хөрөнгийн тоо хэмжээ, бүрдэл, гадаад байдал, ажиллагааг газар дээр нь хамтран шалгав.
- Шалгалтаар илэрсэн доголдол, гэмтэл, дутагдал: ____
Тав.Хүлээн авсан тухай
- Хүлээн авагч дээрх эд хөрөнгө (ажлын үр дүн)-ийг ____
- Хүлээн авах үед мэдэж байсан (худалдах, худалдан авах гэрээний хувьд мэдэх боломжтой байсан) боловч энэ актад тэмдэглээгүй доголдлын талаар Хүлээн авагч хожим шаардлага гаргах эрхээ алдаж болно (Иргэний хуулийн 255.1.1, 352.4). Хүлээн авах үед илрүүлэх боломжгүй байсан далд доголдлын талаарх шаардлагыг хууль, Гэрээнд заасан хугацаанд гаргах эрх хадгалагдана. Хүлээлгэн өгөгч доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ акт нь түүнийг уг доголдлын хариуцлагаас чөлөөлөхгүй (Иргэний хуулийн 255.2, 300.1.1, 357.1).
Зургаа.Бусад
- Хүлээлгэн өгөх, хүлээн авах ажиллагаанд ____ оролцов.
- Талууд энэхүү актад тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээ бүхий тоон гарын үсгээр (хуулийн этгээдийн хувьд цахим тамгаар) гарын үсэг зурсан бол Цахим гарын үсгийн тухай хуулийн 6.3-т заасны дагуу тоон гарын үсэг нь бичмэл гарын үсэгтэй адил хүчинтэй байна.
Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш. Гэрээ байгуулахын өмнө нөхцөлүүдийг өөрийн нөхцөл байдалд тохируулж, шаардлагатай бол хуульчаар хянуулна уу.