Зээлээр худалдах, худалдан авах гэрээ (aldi import llc)

ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ (ALDI IMPORT LLC)

Талбаруудыг онлайнаар бөглөж, нөгөө талдаа илгээнэ. Талууд баталсны дараа тоон гарын үсгээр зурж баталгаажуулна.

Гэрээний бүтэц, заалтууд

6 бүлэг, 20 заалт. «____» — гэрээ үүсгэхдээ бөглөх талбар.

Нэг.Нийтлэг үндэслэл

  • Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр Худалдагч нь Худалдан авагч захиалсан бараа, бүтээгдэхүүнийг гэрээний үнийг төлөхөөс өмнө бараа хүлээлцэх акт буюу падаан үйлдэн, худалдан авагчийн үйл ажиллагаа явуулдаг цэгт хүлээлгэн өгөх, шилжүүлэх, Худалдан авагч нь хүлээн авсан барааны үнийг гэрээнд заасан цаг хугацаанд бүрэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.
  • Гэрээг хэрэгжүүлэхдээ холбоотой талуудын үйлдсэн баримт, падаан хавсралтууд нь гэрээний салшгүй нэг хэсэг болно.

Хоёр.Бараа, бүтээгдэхүүний захиалга, үнэ, хүргэлт, эрсдэл шилжих

  • Гэрээгээр худалдах бараа бүтээгдэхүүний танилцуулга, үнийг Худалдагч талын худалдааны төлөөлөгч тухай бүр худалдан авагчид танилцуулж, худалдан авах бараа, бүтээгдэхүүний тоо ширхэгийн захиалгыг худалдан авагч талаас хүлээн авна.
  • Худалдагч тал нь захиалгын дагуу бараа, бүтээгдэхүүнийг бэлтгэн, худалдан авагч талын тогтоосон цэгт хүргэж, хүлээлгэн өгөх ба бараа, бүтээгдэхүүний үнэ, тоо ширхэгийг талууд барааг хүлээлгэн өгөхдөө талуудын үйлдсэн акт буюу падааныг үндэслэн тодохойлно.
… өөр 1 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Гурав.Зээлээр бараа, бүтээгдэхүүн худалдах нөхцөл

  • Худалдан авагч нь хүлээн авсан барааны төлбөрийг тухайн сарын 30-ний өдрийн дотор худалдагч талд бүрэн төлж барагдуулсан байна.
  • Гэрээний 3.1-т заасан төлбөрийг Худалдагчийн “Алди импорт” ХХК-ийн Хаан банк дахь 521 224 6529 тоот дансанд төлнө.
… өөр 2 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Дөрөв.Бараа, бүтээгдэхүүний буцаалт

  • Худалдан авагч нь Худалдагчаас хүлээн авсан бараа, бүтээгдэхүүнийг эхэлж ирсэн бүтээгдэхүүнийг эхэлж гаргах зарчмын дагуу худалдан борлуулах ба энэхүү зарчмыг мөрдөөгүйгээс үүдэн хугацаа дууссан, хадгалалтын хугацаа дуусахаас 60-аас бага хоног үлдсэн бүтээгдэхүүнийг Худалдагч тал буцаан авахгүй.
  • Худалдан авагч нь 4.1-т заасан зарчмын дагуу худалдсан боловч үлдсэн бүтээгдэхүүний хувьд тухайн барааны хадгалалтын хугацаа 60 хоногоос багагүй, хадгалалтын горим зөрчөөгүй, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал, чанар ариун цэврийн байдал алдагдаагүй, эрүүл ахуйн шаардлага хангасан барааг Худалдааны төлөөлөгчөөр дамжуулан буцаалтын хүсэлт гаргана.
… өөр 2 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Тав.Талуудын хүлээх хариуцлага

  • Худалдан авагч нь хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй бол гэрээний 3.4-т заасны дагуу алданги төлнө.
  • Худалдагч нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзахдаа худалдан авагчид биетээр байгаа 4.2-т заасан шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүнийг үл маргах журмаар авах эрхтэй ба шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүний үнийг Худалдан авагч хариуцна.
… өөр 3 заалт — бүтнээр нь загвар ашиглахдаа харна

Зургаа.Бусад нөхцөл

  • Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж (хуулийн этгээдийн тухайд тэмдэг дарсан) баталгаажуулсан өдрөөс 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрээний хугацаа дуусгавар болоход аль нэг тал гэрээг дуусгавар болох тухай нөгөө талдаа мэдэгдээгүй тохиолдолд дахин ижил нөхцөлөөр сунгагдсан тооцно.
  • Талуудын хооронд маргаан гарвал талууд эвийн журмаар шийдвэрлэх ба маргааныг эвийн журмаар шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш. Гэрээ байгуулахын өмнө нөхцөлүүдийг өөрийн нөхцөл байдалд тохируулж, шаардлагатай бол хуульчаар хянуулна уу.